Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцсэн байна. 

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь  боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгав. 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *