Эх орондоо ирсэн иргэдийн тусгаарлах хугацааг багасгах, нислэгийн тийзийн үнийг багасгах зэрэг саналыг УОК хэлэлцсэн. Өнөөдрийн байдлаар хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй 9411 иргэн байна. Тусгаарлах хугацааг багасгаснаар сард 8-13 нислэг үйлдэж, нэг сард 2000 гаруй иргэнийг эх оронд нь авчрах боломжтой болсон байна. Үүнээс гадна “МИАТ” ТӨХК  бүх чиглэлийн тарифыг 15 хувиар бууруулахаар болжээ. Тиймээс гуравдугаар сарын 1-нээс эхлэн татан авалтын нислэг дуусах хүртэл өөрчлөлт оруулахаар болсон байна. Тухайлбал, Сөүл чиглэлийн нислэг 530 мянган воны тарифтай бөгөөд үүнээс 15 хувь хөнгөлөөд 457 мянган вон болж байна. Токио чиглэлд 59150 иений тариф 51050 иен болж, Франкфурт чиглэл 830 еврогоос  731 евро, Истанбул 734 ам.доллароос 629 ам.доллар болж байгаа. Мөн Нурсалтаны тариф 364314 ам.доллар болж буй. Цаашид агаарын хилийг шат дараатай нээх, тогтмол хуваарьтай нислэг үйлдэх, гадаадын агаарын тээвэрлэгчийн нислэгийг сэргээх яриа хэлэлцээ хийж байгаа аж. Энэ хүрээнд эхний ээлжид гуравдугаар сарын сүүлээр БНСУ-ын агаарын тээвэрлэгчийг хүлээж авахаар төлөвлөж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *