Гадаадад байхдаа коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгэсэн иргэд эх орондоо ирээд гэрээр тусгаарлагдана гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ.
Тэрбээр “Бид гадаадад байхдаа коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан иргэдийг тусгаарлахгүй байхаар санал гаргаж, ярилцаж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар гадаадаас ирж буй иргэд 10 хоног тусгаарлах байранд тусгаарлагдаж, 4 хоног гэрийн тусгаарлалт, ажиглалтад байна.
Зарим эрсдэлтэй бүсээс ирж байгаа иргэд нэлээд бий. Тэдгээр иргэдээ ажиглаж байж УОК шийдвэрээ гаргах байх.
Зарчмын хувьд бүрэн вакцинжуулалтад хамрагдсан буюу коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгэсэн иргэдийг тусгаарлах байранд бус гэрт нь цахимаар хянана гэсэн шийдвэр гарсан.
Маргаашийн онгоцоор коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгэсэн Монгол улсын анхны иргэн АНУ-аас эх орондоо ирнэ” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.