УОК-ын өнөөдрийн хуралдааны шийдвэрийн талаар шадар сайд С.Амарсайхан танилцуулахдаа 18 наснаас доош насны хүүхдийг вакцинд хамруулахгүй учраас сургалтын байгууллагын үйл ажиллагааг дараах шийдлийн дагуу нээнэ гэлээ. Ингэхдээ 4 сарын нэгнээс нийслэлд сургалт нээх эсэхийг цаг үеийн нөхцөлтэй уялдуулах буюу эрсдэлийн үнэлгээг үндэслэн хугацааг тодорхойлох аж.
Үүнд:
- Эхний ээлжид хөл хорио цуцалсны дараа 10-14 хоног нөхцөл байдалтай уялдуулан ажиглах
- ЕБС-ийн сургалтыг 03/05-10-ны өдөрт багтаан эхлүүлж эрсдэлгүй, ногоон бүс бүхий аймаг, сум, багт танхимаар эхлүүлэх ажлыг судална. Шийдвэрлэх саналаа салбарын яам, нийслэл хот боловсруулан УОК-т танилцуулах
- Цаашдаа 4 сарын 01-ний өдрөөс нийслэлд нээх асуудлыг цаг үеийн нөхцөлтэй уялдуулах буюу эрсдэлийн үнэлгээг үндэслэн хугацааг тодорхойлно гэлээ.