Ерөнхий сайд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзах үеэрээ Астразенека вакцин авахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Эдийн засгаа сэргээх зорилгоор энэ сарын 23-ны өдрөөс бизнесийн салбараа нээхтэй зэрэгцэн иргэдээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөсөн. БНЭУ-аас 150 мянган тун вакцин авах болсон бөгөөд цаашид Оксфордын Астразенека вакцин авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Монгол Улсын Засгийн газар цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоохоор үр дүнтэй  ажиллаж байгааг Элчин сайд Филип Малоун хэлээд Ковакс хөтөлбөр болон бусад шугамаар вакцин авчирч иргэдээ хамруулна гэдэгт итгэлтэй байна гээд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Уулзалтын үеэр төмөр зам, цахилгаан станцын бүтээн байгуулалттай холбоотой  төсөл,  хүлэмжийн хийг бууруулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр АНУ болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзан вакцин худалдан авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *