Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй яамны удирдлагуудтай уулзаж Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр танилцуулсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөө’’-ний талаар хэлэлцжээ. 

Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт, газар олголт, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн нийлүүлэлтийг хийх, нэг маягийн зураг төслөөр хангах зэрэг дэмжлэг үзүүлж 3 их наяд төгрөгийн эх үүсвэр, санхүүжилтийг бүрдүүлэхээр төлөвлөсөн. 

Энэ хүрээнд иргэдийг дэмжих чиглэлээр 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий ипотекийн 6 хувийн зээлийн хөтөлбөрийн тогтвортой бодлогыг хангаж хэрэгжүүлэх, мөн 1 их наяд төгрөгийн барилгын салбарыг дэмжих чиглэлээр Залуус хорооллын бүтээн байгуулалтын төсөл, цаашид орон даяар орон сууцжуулах ажлын төлөвлөлт хийх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *