Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр цар тахал эдийн засаг болоод эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгаа талаар эдийн засагч Л.Оюун мэдээлэл өглөө.
Тэрээр “Бид цагаан сарыг битгий тэмдэглээч гээгүй. Айл хэсэхгүй байгаач гэсэн. Бид санамсаргүйгээр бусад хүмүүст өвчин тархаах магадлалтай байна. Ууц, тавгийн боовны худалдан авалтыг харахад цагаан сарыг тэмдэглэх өнгөтэй байна. Өвчин хөдөө орон нутаг руу дахин тархах магадлал өндөр байна. ЭМЯ-наас өдөр бүр анхааруулаад байхад хүмүүсийн хандлага өөрчлөгдөхгүй байна.
Хамаатан садан, ах дүү, аав ээж, эрсдэлтэй бүлгүүдээ хайрлахгүй, коронавирусээс харамлахгүй байгаа бол очиж золгох байх даа.
Тиймээс хатуухан хэлэхээс өөр арга алга. Хамаатан садан, ах дүү, аав ээж, эрсдэлтэй бүлгүүдээ хайрлахгүй, коронавирусээс харамлахгүй байгаа бол очиж золгох байх даа. Ингэж л анхааруулахгүй бол байдал хүнд болох нь. Халдварыг тархаахгүй байх боломж 100 хувь байна. Энэ биднээс шалтгаална. Ирэх тусгаарлалтын өдрүүдээр тэсчихвэл вакцин ирэх ойрхон байна.” гэв.
Сар шинийн баяраар нэгэндээ өгч буй бэлэг нь бэлэг биш халдвар байж магадгүй гэдгийг ЭМЯ-наас мөн анхаарууллаа.
Цагаан сарын баяр болохтой холбогдуулан УОК-оос энэ сарын 11-наас 23-ныг дуустал бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэхээр болсон билээ.