ХасБанк ХХК (“ХасБанк”)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь банкны системийн хууль эрх зүйн орчинд хийгдэж буй томоохон өөрчлөлт болох арилжааны банкнуудыг Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах тухай зохицуулалтыг дэмжин хүлээн авч байгаагаа үүгээр илэрхийлж байна. Энэхүү шинэчилсэн зохицуулалт нь ХасБанкны өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулах, цаашлаад хувьцааг нь ил тодоор, нээлттэйгээр шууд эзэмших боломжийг Монгол Улсын иргэн бүрд ижил тэгш олгоно гэж үзэж байна. 

ХасБанкны зүгээс тус хуулийн зохицуулалтын хүрээнд анхдагч зах зээлд хувьцаа гаргах талаар Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо болон бусад төрийн зохицуулагч байгууллагуудын зөвлөмж, зөвшөөрөлд үндэслэн цаашид мэдээлэх болно.

Энэхүү мэдэгдлээр үнэт цаас худалдахаар санал болгоогүй буюу түүнийг худалдан авахыг сурталчлаагүй ба аливаа гэрээ хэлцэл явуулах болзлыг энэхүү мэдэгдэл агуулаагүй. Аливаа үнэт цаасыг нээлттэй сурталчлах үйл ажиллагааг зөвхөн зохих хууль журамд заасан нөхцөл шаардлагын дагуу олон нийтэд арилжаалах шалгуурыг хангаж, үнэт цаасны бүртгэлд орсныг үндэслэн явуулах нь хуульд нийцнэ.

ХасБанкны тухай

ХасБанк нь Монгол Улсын хэмжээнд өөрийн 86 салбар, тооцооны төвөөр дамжуулан олон төрлийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгон санхүүгийн багц үйлчилгээг үзүүлж буй системийн нөлөө бүхий арилжааны банк юм. Үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын гуч гаруй санхүүжүүлэгч байгууллагаас 1.5 тэрбум гаруй ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг зээлийн эх үүсвэрийн хэлбэрээр төвлөрүүлж салбартаа манлайлсан хэвээр байна. ХасБанк нь дотоодын бичил, жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих бодлогоороо тэр тусмаа өөрийн харилцагч, ард иргэдийн урт хугацааны өсөлт хөгжилтийг хангасан цогц санхүүгийн үйлчилгээг үзүүлдгээрээ үргэлж тэргүүлж ирсэн юм.

www.xacbank.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *