Түмэн шувуут ХК-ийн ТУЗ хуралдаж 2020 оны цэвэр ашгийнхаа 40% буюу 1.6 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар болжээ.
Дөрвөн мянга гаруй хувьцаа эзэмшигчийнхээ ногдол ашгийг 2021 оны тавдугаар сарын 12-оос олгох бөгөөд компани 2019 онд 969 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан юм.
Ойрын 2-3 жилд шинэ төсөл хэрэгжүүлж үйлдвэрлэлээ 2.5 дахин нэмэгдүүлж хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг өсгөж арвижуулахын төлөө зүтгэх болно гэж компанийн ТУЗ-өөс мэдэгдлээ.