Коронавирусийн халдварын цар тахлын шалтгаан, гарал үүслийг судлахаар Хятадад очсон ДЭМБ-ын багийг тус улс руу нэвтрүүлээгүй байна. Энэ талаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебресиесус мэдэгдэл хийлээ.
Түүний хэлснээр, НҮБ-ын хоёр шинжээч Ухань хот руу явж, судалгааны ажил хийхээр төлөвлөж байсан ч Хятадын эрх баригчид тус улсад нэвтрэхэд шаардлагатай зөвшөөрлийг өгөөгүй байна. “Би энэ мэдээг сонсоод маш их сэтгэл дундуур байна. Би Хятадын өндөр дээд албан тушаалтнуудтай урьдчилан холбогдож, коронавирусийн халдварын гарал үүслийг тодорхойлох нь ДЭМБ болон олон улсын байгууллагуудын нэн тэргүүний зорилт гэдгийг удаа дараа хэлж байсан. Бид урьдчилан тохирсон байсан” гэж Тедрос хэллээ.
2019 оны 12-р сард анх Хятадын Ухань хотод бүртгэгдсэн коронавирусийн гарал үүслийг тодорхойлохоор ДЭМБ Бээжинтэй удаан хугацааны турш хэлэлцээ хийж байгаа юм.
Эргэн сануулахад өнгөрсөн оны есдүгээр сард Австралийн хоёр эрдэмтнийг Хятад улсад нэвтрэхийг хориглож байсан.