Франц Улсад коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалт өчигдөр буюу Ням гарагт эхэллээ. Хамгийн эхний вакциныг 78 настай эмэгтэйд хийсэн бол дараагийн вакциныг эмнэлгийн ажилтанд хийжээ. Францын Засгийн өчигдрийн байдлаар 19500 тун вакцин хүлээн авч вакцинжуулалтаа эхлүүлсэн бөгөөд 2021 оны гуравдугаар улирал дуусахад 15 сая иргэнээ вакцинжуулалтад хамруулсан байхаар төлөвлөөд байгаа юм.

Вакцинжуулалтын арга хэмжээ Европын холбооны ихэнх улсуудад зэрэг эхэлж байгаа бөгөөд нэг хүнд 2 тун вакцин хийх юм байна. 

Энэ сарын 27-ны өдрийн байдлаар вирусийн халдвар авсан шинэ тохиолдол 8822 /нийт 2559686/, нас баралтын тоо 173 /нийт 62746/ болж нэмэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *