Энэ сарын 24-ний өдрийн УИХ-ын чуулганаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталсан юм. Бүх шатны төлөөлөгчид давхар дээлтэй буюу давхар ажил хийдэг нь ажилд саад учруулж байна.
Төлөөлөгчид зөвхөн төлөөлөгчийн ажлаа хийх ёстой гэх саналыг УИХ-н гишүүн С.Амарсайхан илэрхийлж, ажлын хэсэгт хатуу байр сууриа илэрхийлсээр байсан юм. Түүний энэ саналыг чуулганы хуралдаанаар дэмжиж, аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид төрийн захиргааны албыг давхар хашихгүй байхаар боллоо.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр,түүний удирдлагын тухай хуулийг 2006 онд анх баталжээ. Уг хуульд 2008, 2012, 2016 онуудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчид давхар ажил хийлгүй, орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, хяналтаа тавьдаг, төсвөө баталдаг, гурван үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг баймаар байна хэмээн УИХ-н гишүүн С.Амарсайхан хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын явцад өөрийн байр сууриа илэрхийлж,
“Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчид байгууллага удирддаг, ажил хийдэг явдал төрийн ажлыг байнга хойш татаж, авлига, хээл хахуулийн хуулийг зөрчиж, аливаа ажил хэрэгжүүлэхэд саад болсоор ирсэн нь нууц биш” гэсэн байна.