Өнөөдөр (2020.12.27)  нийт 39 шинэ тохиолдол бүртгэсэн талаар ЭМЯ-наас мэдээлэв. Үүний 38 нь Баянзүрх нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрчээ. Ингэснээр тус эмнэлгийн голомтын нийт тохиолдол 184 болов.   

Өчигдрийн байдлаар уг эмнэлгийн голомттой холбоотой нийт 146 тохиолдлыг бүртгээд байсан  юм.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Баянзүрх дүүргийн голомттой холбоотой 38 тохиолдол нь тусгаарлан ажиглах байранд болон гэртээ тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээгээр илэрсэн байна. Нийт тусгаарлагдсан хүмүүсээс эмнэлгийн ажилтан 3 байгаа бол 30 хүн нь гэр бүлийн, 5 нь өвчтөн байна. Үүнээс өвчтөн 82, сахиур 24, эрүүл мэндийн ажилтан 19, гэр бүлийн хамааралтай 28 хүний шинжилгээнд коронавирус илрээд байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомттой холбоотой хавьтлуудын хоёр дахь шинжилгээ дуусаж байна. Зарим хүмүүсийн гурав дахь шинжилгээ эхэлсэн” гэв.

Мөн Франкфуртаас ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр КОВИД 1 илэрснээр Улаанбаатарт нийт 330 тохилолдол байна.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *