Хэрэглээ эргэн нэмэгдсэнээр олон улсад гангийн үнэ өсөж байна. Үүнийг даган Энэтхэгийн ган үйлдвэрлэгчдийн хувьцаа өссөнөөр “S&P BSE Metal” индекс улирлын дүнгээр сүүлийн 10 жил байгаагүйгээр өсөхөөр байна. Тус индекс сүүлийн улиралд 30 гаруй хувиар өсөөд байгаа юм.

Энэтхэгийн томоохон ган үйлдвэрлэгчдийн нэг “Tata Steel”-ийн хувьцааны ханш аравдугаар сараас хойш 70 хувиар өссөн байна. Харин “Steel Authority of India”-ийн хувьцааны ханш мөн 75 хувиар өсжээ.

Түүнчлэн БНХАУ-д эрэлт нэмэгдсэнээр гангийн үнэ өссөн байна. Мөн Австрали, Бразилын нийлүүлэлт эрэлтээ хангахгүй байж магадгүй байгаагаас үүдэн төмрийн хүдрийн үнэ өсөөд байгаа аж.

Б.Батцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *