Нөөцийн махаар хангах ажлыг илүү хүртээмжтэй болгох үүднээс маргааш оройноос эхлэн нийслэлийн 237 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаална гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрбээр “Махны нөөцийн  цэг нэмэгдүүлэх асуудалд нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Урьдчилсан байдлаар маргааш оройноос 237 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах тараах ажлыг хийнэ. Нийт 152 хороо байдаг гэж үзвэл нэг хороонд 1-2 хүнсний дэлгүүрт нөөцийн мах түгээхээр төлөвлөсөн. 

Нийслэлчүүдийн махны өдрийн дундаж хэрэглээ 110-140 тн байдаг. Харин хөл хорионы үед хэрэглээ 2-4 дахин нэмэгдсэн байна. Өдөрт 400 тн мах тараагдахад хүрэлцэхгүй байна. Мөн дээр нь иргэд махыг ихээр нөөцөлж байгаа нь эрэлт нэмэгдэх шалтгаан болж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *