УИХ-ын чуулганаар зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг 52.5 хувийн саналаар дэмжиж баталлаа. Ингэснээр манай улс 50.8 сая еврогийн тусламж, 120 сая ам.долларын зээл авахаар боллоо.
Зээлийн хэлэлцээр батлах үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Дэлхийн улс орнууд Монголд дуртай учраас тусламж үзүүлдэггүй. Цаанаасаа шахаж өгдөг. Энэ мөнгийг авч ирэхийн тулд их ажил болдог. Өр төсвийн алдагдлаас үүсэж байгаа. Манай улсын төсөв дандаа алдагдалтай байна.
Эдийн засагт дарамт учруулахгүй, урт хугацаанд төлдөг нь сайн мөнгө. Урт хугацааны хөнгөлөлттэй зээлийг авах ёстой. Хятадууд хүртэл Азийн хөгжлийн банкнаас мөнгө авдаг” гэлээ.