Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр болж “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг баталлаа.
Хөтөлбөр хэрэгжсэнээр:
– Мал маллах, аж ахуй эрхлэх арга барил, мэдлэг, чадавхи нь сайжирч, залуу халааг бэлтгэнэ
– Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэх тогтолцоог шинэчлэн, чанарын үнэлэмжтэй болно
– Малчин өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлж, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуй тогтвортой эрхлэх, орлого, ашгаа өсгөх нөхцөл сайжирна
– Уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулж дасан зохицох, эрсдэл даах чадавхи сайжран, төсөл, хөтөлбөр хэрэгжинэ
– Малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалт идэвхжиж, нутаг орондоо ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгаа сайжирна гэж тооцоолжээ.
Хөтөлбөрт:
– Малын ашиг шимээр өрхийн үндсэн орлогоо бүрдүүлж, жилийн турш өөрийн малаа маллаж байгаа 16-аас дээш насны малчин
– Мал бүхий этгээдийн малыг гэрээний дагуу малладаг туслах малчин
– Суурин болон хагас суурин аж ахуйд мал бүхий этгээдтэй байгуулсан гэрээний дагуу төрөлжсөн мал тэжээж, арчилж, маллаж байгаа малчин, саальчин
– Сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах хэлбэрээ харилцан тохиролцож баталгаажуулсан малчдын бүлэг хамрагдах юм.
Хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хувийн хэвшил 30, гадаадын төсөл, олон улсын байгууллагын санхүүжилтээс 45, орон нутгийн төсвөөс 40, улсын төсвөөс 135, нийт 250 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.