АНУ-д өнгөрсөн долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 2.4 саяар нэмэгдсэн байна.

Шинэ төрлийн “коронавирус” цар тахал бизнесүүдэд нөлөөлж эхэлснээс хойших хоёр сарын хугацаанд орлогогүй болсон хүний тоо хурдацтай нэмэгдсээр байна. Энэ хугацаанд АНУ-д нийт 38.6 сая хүн ажлын байраа алдаж тэтгэмж хүссэн гэсэн үг аж. Сүүлд их хямралын үеэр ийм тооны хүн ажилгүй болж байжээ.

Ирэх он дуустал ажилгүйдэл өндөр хэвээр байх төлөвтэй гэж АНУ-ын Төв банкны тэргүүн Жером Пауэлл энэ долоо хоногийн эхээр хууль тогтоогчдын өмнө мэдэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *