Монгол улсад өнөөгийн байдлаар шинэ коронавирусийн батлагдсан тохиолдол 40 буюу бүгд “гаднаас зөөвөрлөгдөж ирсэн”, дотоодоос халдвар илрээгүй байгаа нь халдварын эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж буй бусад улс орнууд дотроос онцгойрч, Тайваний Хууль тогтоох юаний “Тайвань Монголын парламентын бүлэг”-ийн дарга, Хууль тогтоох юаний гишүүн Цай И-Үйгийн анхаарал, сайшаалыг татаж байна. Цай И-Үй гишүүн хэлэхдээ Монгол улсад 3-р сарын эхээр коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж, 4 дүгээр сарын 28-ны өдрөөр 38 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь тэдний “халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь зөв бөгөөд түргэн шуурхай байгаагийн илрэл юм. Хэдийгээр БНХАУ-тай ойр, хөрш зэргэлдээ хэдий ч нөхцөл байдлыг ийм түвшинд барьж буй нь туйлын амаргүй хэрэг” хэмээжээ.
Түүнчлэн Цай И-Үй гишүүн Тайпэй хот дахь Улаанбаатар хотын Худалдаа, Эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч Л.Золзаяаг Тайваний коронавирусийн халдвараас сэргийлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг бодитоор харж, мэдэрсэн тул Тайваний маск үйлдвэрлэх шугамыг байгуулах, бодит тоонд тулгуурлах (маск худалдаж авах) зэрэг бодлогыг туйлын сайшааж байсныг дурьдлаа. (Тайваньд 4 сарын 30 өдрийн байдлаар 5 өдөр дараалан коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй, “0 тохиолдол” байгаа ба 18 хоногийн туршид дотроосоо халдвар илрээгүй байна. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдол нийт 429-д хүрсэн бөгөөд түүнээс 6 тохиолдол нь нас барсан байна. )
Улаанбаатар хот дахь Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаабаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч, хатагтай Грэйс Ж.Р.Лүө Коронавирус халдварын тархалтын эхэн үед Монгол улсын Засгийн газраас түр хугацаанд орж гарах урсгалыг хаах, гадаад нислэгийг зогсоох зэрэг түргэн шуурхай,өндөр үр дүнтэй арга хэмжээ авснаар Монгол улсад амьдарч буй гадаад улсын анд нөхдөдөө амар тайван ажиллаж амьдрах боломжийг олгож буйд талархал илэрхийлэв. Монгол улсын нийгэм эдийн засаг аажмаар дахин сэргэж, Тайвань Монгол хоёр орон халдвараас сэргийлэх туршлагаа харилцан хуваалцаж, халдварын нөхцөл байдал дууссаны дараа хоёр орны аялал жуулчлал, худалдаа эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол ба түүх соёл зэрэг салбаруудын харилцаа, хамтын ажиллагаадахин цэцэглэн хөгжих болтугай хэмээлээ.
Тайваний Халдварт өвчнийг хянах төв штабаас 4 сарын 30-ны өдөр коронавирусын тохиолдол 5 өдөр дараалан бүртгэгдээгүй, “0 тохиолдол” байгааг мэдээллэв. Тайваний Эрүүл мэнд, халамжийн яамны сайд болон командлагч Чэнь Шижун (голд нь зогсож буй) зэрэг халдвартай тэмцэж буй голлох албан тушаалтнууд Хэвлэлийн бага хурал дээр “0” гэсэн тэмдэглэгээтэй 5ш аяганы тагийг барьж үзүүлэв.