МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ТҮРГЭН ШУУРХАЙ ҮР ДҮНТЭЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев, Өнөөдөр бид хоёр чухал төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь орон нутгийн хөрөнгө оруулалтыг иргэдэд нээлттэй байлгаж, оролцоотой төсөв тогтоох төсөл юм. Хоёр дахь төсөл нь Улаанбаатар хотын иргэд дулаан хангамжийн үйлчилгээ авахад дөхөм болно. Энэ нь агаарын бохирдлыг бууруулахад тустай. Монгол Улсын засгийн газраас түргэн шуурхай үр дүнтэй арга хэмжээ авч ажиллаж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар 53 сая ам.долларын хоёр төслийн санхүүжилтэд гарын үсэг зурлаа.

Үүний нэг болох “Тогтвортой амьжиргаа-3” төслийн санхүүжилт нь орон нутгийн төсөв болон хөрөнгө оруулалтыг ил тод болгох зорилнотой. Дэлхийн банкнаас Монгол Улсад хамгийн амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн нэг хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн юм.

Хоёр дахь төсөл нь “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл” юм. Энэхүү төслийг  жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд үүний хүрээнд ДЦС-3 үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох ба 5а, 3г магистралын нийт 4.2 км шугамыг өргөтгөн шинэчлэх болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр татах ажил хийх аж.  Түүнчлэн олон тооны шинэ барилгууд дулаан хангамжид холбогдсоноор агаарын бохирдол буурна хэмээн үзжээ. 

Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл дээрх хоёр төслийн санхүүжилтийг өнгөрсөн баасан гарагт баталснаар өнөөдөр гарын үсэг зурлаа. Хоёр төслийн нийт санхүүжилт 53 сая ам.доллар юм. 

20 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ, 3 МЯНГАН ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 7 МЯНГАН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ, 10 МЯНГАН АЖЛЫН БАЙРЫГ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ТЕХНИКИЙН БОЛОМЖ БҮРДЭНЭ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:  “Тогтвортой амьжиргаа” төсөл өмнө нь үргэлжилж байсныг дахин хоёр жил сунгалаа. Энэ төслийн нийт санхүүжилт 12 сая ам.доллар. Хоёр дахь нь Улаанбаатар хотын дулаан хангамжийг нэмэгдүүлэх төсөл. ТЭЦ-3-аас гарч буй 5а, 3г магистралын нийт 4.2 км шугамыг өргөтгөн шинэчилнэ. Мөн Сүхбаатар дүүргийн 9, 10, 12 дүгээр хороо, Орон сууцны долдугаар хороолол, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо буюу Гандантэгчинлэн хийд, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо, Дэнжийн мянга, Баянгол дүүргийн МҮОНРТ-ийн орчимд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах 20 мянган айлын орон сууц, 3 мянган хүүхдийн сургууль, 7 мянган хүүхдийн цэцэрлэг, 10 мянган ажлын байрыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломж бүрдэнэ. Үүнд 41 сая ам.доллар зарцуулна” хэмээсэн юм             

Түүнчлэн тэрээр “Зээлийн эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн нийт хугацаа 30 жил, зээлийн хүү жилийн 1.25 хувь. Бидний саналыг хүлээн авч, хамтран ажиллаж буй Дэлхийн банканд талархал илэрхийлье” гэв. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *