Холливудын адал явдалт, тулаант киноны од Чак Норрис 86 насандаа өөд болсныг түүний гэр бүлийнхэн мэдэгдлээ. “Walker, Texas Ranger” киногоороо алдаршсан Чак Норрис гэр бүлийнхнийхээ дэргэд амар тайван нүд аньсан байна. Норрис нас барахаасаа өмнө Хавайн эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд, гарсан байжээ. Чухам яаж нас барсан нь тодорхойгүй байгаа ч гэр бүлийхэн нь түүний үхлийг гэнэтийн гэж мэдэгдэж байна.

Чак Норрис 1940 онд Оклахомад төржээ. Тэрээр тулааны урлагийн од болохоосоо өмнө АНУ-ын Агаарын хүчний цэрэг байв. Тулааны урлагт сэтгэл зүрхээ зориулснаасаа хойш тэр каратэ, таеквондо, жүдо, жиү жицү гээд олон төрөлд амжилттай хүч үзжээ.

Тэрээр 1972 онд тулааны урлагийн домог Брюс Литэй “Way of the Dragon” кинонд тоглосныхоо дараа жүжигчний хувиар танигдаж эхэлсэн гэдэг. Түүний тоглосон олон ч сайн кино байдаг. Гэхдээ Норрисыг хамгийн их олонд таниулсан киногоор яах аргагүй “Walker, Texas Ranger”-ыг нэрлэдэг аж.

Чак Норрисыг залуу үед илүүтэй таниулсан зүйл нь кино урлаг гэхээсээ илүү меме зураг. Тодруулбал, боломжгүй зүйлийг ч чаддаг супер нэгэн гэсэн утгатай хошин меме зургуудад түүний царайг ашигласан байдаг. Жишээ нь, “Чак Норрис нүдээ аниад харааны тест өгч чадна”, “Халк үнэнээсээ уурлахаараа Чак Норрис болж хувирдаг”, “Ханиад хүртэл түүнээс айгаад жилдээ нэг удаа вакцин хийлгэдэг”, “Чак Норрис шүршүүрээ гоожуулдаггүй, харин өөрөө гоожиж эхлэх хүртэл нь ширтдэг” гэх зэрэг хошин тайлбартай меме зургууд нь цахим орчинд олон бий.

Түүний шийдэмгий царай төрхөөс гадна киноных нь баатарлаг дүрүүдээс улбаалаад ийм меме зургууд их гарчээ.

Гэр бүлийнхэн нь ч түүнийг хүч чадлын бэлгэдэл гэж тодорхойлдог. Түүнчлэн Британийн боксчин асан Эдди Холл түүнийг жинхэнэ домогт эр хүн гэж нэрлэжээ.

65dace5fd3fbb

1920x0

1643759128263

hFE815140

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *