Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшсан иргэн, ААН-ийг Засгийн газраас бодлогоор дэмжихээр болсон.
Тодруулбал, орон нутагт орон сууцны 3%-ийн хүүтэй зээл, ААН-д 500 сая хүртэл, хувиараа бизнес эрхлэгчид 50 сая хүртэл төгрөгийн 1%-ийн хүүтэй Засгийн газрын хүүгийн дэмжлэгтэй зээлийг 5 жилийн хугацаанд олгохоор шийдвэрлэсэн байдаг.
Харин орон нутагт орон сууцны 3%-ийн хүүтэй зээлийг энэ сараас олгож эхлэх мэдээлэл гараад байна.
Энэ талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгээс товч тодруулахад “Орон нутагт ипотекийн 3%-ийн хүүтэй зээлийг энэ сардаа багтаан олгож эхлэхээр арилжааны банкнуудтай ярилцаж байна.
Улаанбаатар хотоос хөдөө рүү шилжээд орон сууцны 3 хувийн зээл авч болно. Өмнө нь ипотекийн зээлд хамрагдсан бол зээлийн өрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай. Найман хувийн зээлд хамрагдсан гээд 3 хувийн хүүтэй зээл олгохгүй гэх асуудал байхгүй.
Ипотекийн 8%-ийн зээлд хамрагдчихаад хөдөө очоод 3%-ийн хүүтэй зээл давхар авч болохгүй.
Тухайн орон нутагт амьдарч байгаа иргэд орон сууцны 3%-ийн хүүтэй зээлд анх удаа хамрагдаж болно” гэв.
Ипотекийн 3%-ийн хүүтэй зээл олголт эхлэх хугацаа болон хаанаас авах, ямар материал бүрдүүлэх талаар удахгүй нийтэд мэдээлэх юм байна.
Орон нутагт хэрэгжих ипотекийн 3 хувийн хүүтэй зээлийн тавигдах шалгуур үзүүлэлтүүд: