Хөвсгөл аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлагаар үргэлжилж байна.
Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 12 алба, 10 мэргэжлийн анги, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн 5 байгууллага, 23 сум, 1 тосгоны Засаг дарга, Тамгын газрын дарга ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 200 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна.
Хөвсгөл аймаг нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог. Өнгөрсөн 2022 онд 3.5-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Ханх суманд 16, Ренчинлхүмбэ суманд 6, Улаан-Уул суманд 4, Цагааннуур суманд 1, Цэцэрлэг суманд 2, Түнхэл суманд 1 буюу нийт 30 удаа,бүртгэгджээ.
Харин он гарсаар Ханх суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт -1, Ренчинлхүмбэ суманд 3.6-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 8 удаа, Улаан-Уул суманд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт 1 удаа тус тус болсон байна. Тиймээс энэ удаагийн команд штабын сургуулиар удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах цагийн байдлын дагуу ажиллаж байна.