Ардчилсан Нам(АН)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяраас Улсын Дээд Шүүх(УДШ)-д 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “…намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд АН-ын хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна.
Дээрх байдлаар намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү” гэх агуулгатай өргөдөл хүргүүлжээ.
УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн өнөөдөр болсон хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд “… намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй, хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзсэн байна.