Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Япон, Монголын Эдийн засгийн хорооны тэргүүн Цүбай Хироюки тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Тус хороо харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцолсон юм.Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны төр, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, эдийн засгаа төрөлжүүлэн, олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй болгох, экспортын чадавхыг дээшлүүлэхийн чухлыг дурджээ.
Цаашид эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Япон улсын хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг нэвтрүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд байна.