Орчны бохирдлыг бууруулж, иргэдийн байгаль орчинд ээлтэй хэрэглээг дэмжих зорилгоор БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй зээлийн хөтөлбөр. Энэхүү зээлийн хөтөлбөр нь тодорхой хугацаанд хэрэгжинэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨХЦӨЛ
ХЭМЖЭЭ | ХУГАЦАА | ХҮҮ /ЖИЛИЙН/ | ШИМТГЭЛ |
---|---|---|---|
50 сая төгрөг хүртэл | 30 сар | 3% /Стандартын шаардлага хангасан нэвчилтгүй био жорлон болон бага оврын цэвэрлэх байгууламжийн зориулалтаар бол 2%/ | Зээл олголтын дүнгийн 1% |
ЗОРИУЛАЛТ
ЗОРИУЛАЛТ | НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ |
---|---|
Стандартын шаардлага хангасан нэвчилтгүй нүхэн жорлон, био жорлон /Жилийн 2%/ | Бүтээгдэхүүний тодорхойлолт болон төлбөрийн нэхэмжлэх бүрдүүлнэ. |
Бага оврын цэвэрлэх байгууламж /Жилийн хүү 2%/ | |
Хувийн орон сууцыг инженерийн шугам сүлжээнд холбох | Ажил гүйцэтгэх гэрээ, бусад шаардлагатай материал |
Гэрийн сайжруулсан зуух | MNS 5216:2016 Техникийн ерөнхий шаардлага стандартыг хангасан байх |
Орон сууцны дулаалга | Орон сууцны гадна хана, цонхны дулаалга |
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр | Ахуйн хэрэглээний зориулалттай, нар, салхи гэх мэт бүх төрлийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр. /тусгайлан үзүүлэлт шаардахгүй/ |
Ахуйн хэрэглээний хүлэмж, дуслын усалгааны систем | |
Цахилгаан мотоцикл | |
Цахилгаан скүтер | Giant Mongolia, Twitter Bike Mongolia дэлгүүрүүд болон НӨАТ-ын баримт олгодог бусад борлуулагч |
Бүх төрлийн унадаг дугуй | |
Цахилгаан автомашин | 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй, 2012 оноос хойш үйлдвэрлэсэн, батерей ашиглалт 75%-аас буураагүй |
НҮБ-ын Хүүхдийн сангийн CHIPS гэрийн дулаалга | Cонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн иргэдэд UNICEF байгууллагаас татаастай олгогдоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 7715 2828 дугаараас лавлана уу. |
Хийн, цахилгаан болон бусад халаалтын шийдэлүүд | ЭНД дарж Эко хэрэглээний зээлийн хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. |
Байшингийн дулаалга |
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
- Хэрэглээний зээлийн өргөдөл (ХасБанкны салбараас эсхүл энд дарж татаж авна уу);
- 3х4 хэмжээтэй цээж зураг;
- Зээл хүсэгч болон өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, түүний хуулбар;
- Зээл хүсэгч болон гэр бүлийн хөдөлмөр эрхэлдэг гишүүдийн ТҮЦ машинаас авсан НДД лавлагаа;
- Ажлын газрын тодорхойлолт;
- Барьцаалуулах хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ;
- Худалдан авах гэж буй тоног төхөөрөмжийн үнийн нэхэмжлэл/худалдах худалдан авах гэрээ;
- Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.
Санал болгох