Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамж авах явцыг арваннэгдүгээр сарын 1-нээс цахимжуулж буй.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өчигдөр “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоонд ажиллалаа.

Нийслэл хот руу орж, мөн гарч байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авдаг уламжлалт төлбөрийн харилцааг халж, товчоодын ажилтны цалингийн зардал, орон тоог хэмнэх, түүнчлэн тээврийн хэрэгслийн нэвтрэх хугацааг 10 дахин багасгаснаар дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр гурван секундэд нэвтэрч гарах боломж олгох шинэ системийг Улаанбаатарын шалган нэвтрүүлэх найман товчоонд суурилуулаад байна.

Тодруулбал, нийслэл рүү нэвтрэхэд цахим банканд бүртгэлтэй бол тухайн хүний данснаас төлбөрийг татан авна. Харин бүртгэлгүй бол smartcar.mn дээр нэхэмжлэх үүсгэнэ. Ингэснээр иргэн smartcar.mn-ий “Хот хоорондын зам ашигласны хураамж” хэсэгт нэвтэрч бүх банкны аппликэйшнээр эсвэл QR кодоор төлбөрөө өгөх юм байна. Түүнчлэн товчоодоор нэвтрэх тээврийн хэрэгсэл ямар нэг зөрчилтэй байвал цагдаагийн алба хаагчид мэдээлэл илгээж, шалгуулах аж. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *