Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисоос өдөр бүр мэдээлэл хийж байгаа билээ.

Энэ үеэр, ХӨСҮТ-ий ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын тохиолдол Монгол Улсад 10 болсныг дуулгав.

Тэрээр, “ХӨСҮТ-д одоогоор 193 хүн ажиглалтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдвар 10 боллоо. Энэхүү дөрвөн иргэний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй.

Бусад иргэний шинжилгээг үргэлжлэн хийж байна. Дорноговь аймагт тусгаарласан батлагдсан тохиолдлын хавьтал болох 58 иргэний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариунд коронавирусийн халдвар илрээгүй. Мөн гуравдугаар сарын 20-нд нэг сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдаад байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *