Одооны залуусын архи, согтууруулах ундааны хэрэглээ харьцангуй төлөвшсөн байгаа. Залуусын дээд үе буюу согтууруулах ундааг зохисгүйгээр, хэтрүүлэн хэрэглэж байгаа үе нь үр хойчдоо зөв үлгэр дуурайл үзүүлж чадах юм бол бидний өмнө маш сайхан ирээдүй харагдаж байна. Согтууруулах ундааг зохистой хэрэглэж, зөв соёлыг түгээхийг иргэд, аж ахуйн нэгжүүдээс хүсэж, уриалж байна.
Би энэ санаачилгыг биелээсэй гэж бодож байна. Маш олон гэр бүл энэ асуудалд дарлуулж байгаа. Бид сүүлдээ архидалт энгийн зүйл юм шиг, архичин хүн байх ёстой юм шиг хардаг болсон нь, цочирдохоо больсон нь хамгийн аймшигтай. Нэг зүйл хүсэх гэсэн юм. Сүүлийн үед манай төр, засаг олон нийтийн сүлжээн дэх хандлагыг харж ажлаа явуулдаг болчихоод байна. Нийгмийн сүлжээнд тодорхой бүлэг хүмүүсийн дунд архидалтын эсрэг тэмцлийг гутаах хандлага харагдаж байна. Үүнээс болоод эрчээ битгий алдаасай, ажлаа нийгмийн сүлжээгээр битгий явуулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
-Бидний одоо баримталж буй, цаашид баримтлах зарчим гэж бий. Олон нийтийн сүлжээн дэх хандлагад тулгуурлаж ажил явуулдаг үе дууссан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тэгж шийдвэр гаргасан тохиолдол байхгүй. Цаашдаа ч тэгэхгүй.
Судалгаа, нотолгоонд тулгуурласан зөв бодлого, шийдвэр гаргаж явъя гэдэг зарчмын байр суурин дээр байгаа.
Нийгэмд тулгараад буй маш чухал асуудлын талаар ярих гэж цаг заваа гарган манай студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *